Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Эргэцүүлэн эмгэнэх

Хүний
наймаа, өмхий солонгос
хужаатай сууж байгаад зугтаж ирлээ гэх мэт мэдээлэлүүд сүүлийн хэдэн жил
дотор газар авах янзтай. Энд тэнд очиж алууллаа, дэлбэрч үхлээ гэж…
Базарвааний хум пад суухаа. Гайхаал шогшроол өнгөрчдөг байлаа. За
сайндаа л нэг нэгэндээ ярих сэдэв үүсгэнэ.
Хаана л явна нэг л хүн амьтантай суух сонирхолтой хүмүүс болчихож.
Нилээд хэдэн жилийн өмнө бол тиймэрхүү яриа байтугай үнэр ч манай фракц
дотор ханхийдэггүй байлаа. Гуч гараад ирэхээр хүн болгон насны талыг
насалчлаа хэмээн амьдралд яарч эхэлдэг бололтой. За тэгээд яг суух барих
дээрээ тулвал санаа сэтгэлд нь тохирч нийцэх амьтан олдохгүй тарчлаана.
Өөрсдөө амьдрал үзэж дол цохисон хүмүүсийн санаа сэтгэл хүртэл нилээд
шалгуур нэхнэ.

Охид хүүхнүүддээ зонхилоод байгаа гол шалгуурын тухай бичмээр
санагдаад.

Эмээ өвөөгийн маань үе байтугай ээж аавын үед цагаан ор авдартай
айлын хажуу өрөөнд нийлж амьдарч эхэлж байлаа гэж олонтаа сонссым. Тэр
үед нийлсэн ээж аавууд маань хайрын сэтгэлээ дагаж хир хоргүй хамтын
жаргалын төлөө зүтгэлдэн байжээ гэж бодогдох юм. Тэвчээртэй, даруухан,
ёс зүйтэй гэх зэрэг хөгшчүүдийн минь дунд зонхилох хүний чанаруудыг бид
нийгэмтэй нь холбож ойлгох хэрэгтэй байх. Учир юу хэмээвээс багахан
боломжыг иргэдэд бүрдүүлж үлдээн шулуухан хэлэхэд үүндээ зохицож амьдар
гэж шахалт үзүүлдэг байжээ. Тамын амьтан тамдаа жаргалтай…
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж