Nintendo 3D тоглоомын консол танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Nintendo 3D тоглоомын консол танилцуулав

Японы алдарт Nintendo компани Лос-Анжелес хотноо үргэлжилж буй Е3 технологийн салбарынхны чуулганы үеэр шинэ загварын 3D тоглоомын консолоо танилцууллаа. 3DS хэмээн нэрлэсэн уг төхөөрөмж нь хоёр дэлгэцтэй бөгөөд ямар нэг тусгай зориулалтын шилний оролцоогүйгээр 3D дүрслэлийг харах боломжтой юм. Компанийн мэдэгдсэнээр өмнөх загваруудаа орлох Nintendo 3DS 2010 оны сүүлээр худалдаанд гарах гэнэ. 3DS нь мөн хоёр камертай бөгөөд хэрэглэгчид 3D зураг авч, үзэж болох юм. Дээд талд байрласан дэлгэц нь 3D дүрслэлд зориулагдсан бол доод талд нь байрлах арай жижиг хэмжээтэй дэлгэц нь 3D бус харин мэдрэгчтэй дэлгэц ажээ.

Nintendo компани энэхүү шинэ төхөөрөмждөө зориулан олон төрлийн 3D тоглоом бүтээснээ мөн энэ үеэр танилцуулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж