“HD Монгол”-ын үйлдэл зөв үү, буруу юу?

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

“HD Монгол”-ын үйлдэл зөв үү, буруу юу?

Цахим ертөнц маань өчигдрийн хувьд HD Монголын хийсэн нэвтрүүлгийг зөв буруу эсэх тухай маргаанаар л өрнөлөө. Ямартаа ч хэвлэлийн салбарын сэдвийг олон нийтийн анхаарлын төвд авчирсан нь өөр олон асуудлыг хөндөх нөхцлийг бүрдүүлсэн гэдгийг үнэлэх хэрэгтэй. Юу болсон юм бэ гэвэл тус телевиз нь телевизийн нэвтрүүлэг бэлдэхийн тулд өөрсдөө нэгэн компанийн нэрээр хоолны газрын сүлжээ оруулж ирэхээр болсон гэх төлбөрт мэдээг түгээж, дараагаар нь үүнийгээ худал болохыг, мэдээллийг нягтлалгүй оруулдаг болохыг хэлсэн хэрэг. Энэ тухай бараг бүгд мэдсэн, харсан, дүгнэсэн тул би энэ удаад түр дутаж жиргээчдийн болоод файсбоокчидийн хэрхэн дүгнэлт хийж буй тухай нь л хүргэхээр шийдлээ. Зөв үү, эсвэл буруу байв уу? 

ЗӨВ

– Браво гэж хэлье. Хуурамч мэдээг хэрхэн вэб сайтууд, телевизvvд шалгалгvйгээр тараадгыг судалсан байна.

– Нэг банкыг эвгүйцлээ гэсэн мэдээг бүх сонин сайтуудад "арилжааны формат"-аар явуулчихад л асар том асуудал үүсэх нь.

– Зөв сэдэв хөнджээ. Олон телевизүүдэд том сануулга болоосой.

– Хийсэн мэдээг сэтгүүл зүйг эрүүлжүүлэх гэсэн алхмыг сайшаасан. Арга нь даанч бохир байлаа.

– Mongol HD. ч хэвлэлийнхэний багийг хууллаа даа :-)))

-Муулахаар өөрсдийгөө толинд хар, өөрсдөдөө дүгнэлт хий, мэдээллийн үнэн зөвийг шалга

-Монгол HD-ийг харлуулж бичиж байгаа сэтгүүлзүйн салбарын хүн болгон өөрсдийгөө өрөвдөлтэй, инээдтэй харагдаж байгааг мэдрэхгүй байх шигээ.

-Мэдээг хичнээн төлбөртэй байсан ч шалгаж нягталж, эх сурвалжыг нь тодруулж байж нийтлэх ёстой биз дээ…

БУРУУ

-Би бүтээгдэхүүнийхээ рекламыг цацуулахын тулд гадаад дотоодын бүх гэрээгээ бариад телевизүүдэд үзүүлэх үү? Ёстой май шүү, Mongol HD TV

-Нэг банкыг эвгүйцлээ гэсэн мэдээ байсан бол ямар ч редакц шалгана аа. Туйлшрахгуй шуу

-HD монголыхон санаатайгаар төлбөртэй мэдээ өгчөөд дараа нь ингэж болохгүй. Эсвэл мэдээгээ өөрөөр сонгох байсан.

-iphone 5 Гарсан тухай гадны телевизүүд мэдээлдэг. Тэр төлбөртэй бизнес мэдээ. Бид хойд солонгос шиг байх ёстой юу.

-Арилжааны мэдээ нийтлэх нь сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйтэй огт хамаагүй асуудал!

-Хэрвээ үнэхээр сэтгүүлчид мэдээллээ нягтлан шалгадаг эсэхийг мэдэхийг хүссэн бол “Гацууртын Н.Чинбат АТГ-т шалгуулж байна” эсвэл “Гацууртын Н.Чинбат татвараас зугтжээ” гэсэн мэдээг төлбөртэйгөөр тараасан бол нягтлах байлаа.

-Ядаж Номтойбаяр гишүүн Мунзуйгийн талаар худлаа мэдээлэл биччихээд үүнийгээ сонин сайт дээрээ тавиад өгөөч 50 цаас өгий гээд сэтгүүлчдээс гуйж явсныг нь үзүүлээд тэр 50 цаасыг нь аваад сонин сайт дээрээ гаргасныг нь харуулж чадсан бол ёстой худалдагдсан сэтгүүл зүй бн. арайч дээ ингэж болохгүй гээд Түүнийг харуулсан танай тв.д алга таших байлаа. Сэтгүүлч хүнд биш редакцид биш маркетингийн албанд төлбөрөө төлж мэдээ өгчихөөд худалдагдсан сэтгүүл зүй гээд байх юм. Ядаж телевизийн нэг сэтгүүлч дээр очоод АПУ-ийн Батхүүг хусаад өгөөч. Мань чинь 5 саяыг өгий гэж хэлүүлээд сэтгүүлч нь зөвшөөрвөл ёстой худалдагдсан сэтгүүлч, сэтгүүл зүй байх байлаа

-Макдоналдсыг би оруулж ирж байна. Сурталчлаад өг гэхэд “үнэн бодит байдлыг нь шалгана, Макдоналдстай хийсэн гэрээгээ аваад ир” гэх тэнэг байх уу. Тэр тусмаа мөнгөө төлчихөөд байх. Мөнгө төлнө гэдэг үнэн бодит байдалд бас тодорхой хэмжээнд шалгуур болно биз дээ. Ер нь Макдоналдс оруулж ирэхгээгүй байж Макдоналдс сурталчилж мөнгө төлдөг тэнэг энэ телевизэд л байдаг байх.

-Төлбөрт мэдээлэл дээр хариуцлага яаалаа гэж хүлээх билээ ядаж зүгээр нэг дэлгүүр хоолны сүлжээ ресторан нээгдэхэд шүү дээ. News.mn -хэн тэгээд тэр хүний лиценз зөвшөөрлөө үзүүл нотиоратаар батлуул өөрөө хэн нь юм яагаад оруулж ирэх гэж байгаан гэж асуух байсан юм байхдаа

-Иймэрхүү арилжааны мэдээ болгоныг нягтална гэж байхгүй шдээ. Хаа ч байхгүй. Арилжааны мэдээ болгоны бодит үнэнийг нягтлана гэвэл Fairy яг сайн угааж байна уу, тэр нөгөө ариун цэврийн хэрэглэл нь шөнө унтахад үнэхээр тавтай байна уу, шингэн гоожихгүй байна уу, тэр зайрмаг нь үнэхээр амттай байна уу үгүй гэдгийг нь тэгээд нягтлах болжийнуу? Харин хэн нэгний нэр хүндэд халдсан ч юм уу, тиймэрхүү төрлийн мэдээ бол заавал нятлах ёстой байх л даа. Үнэхээр Монгол HD-ийн арга барил нь арай биш ээ. Уучлалт гуйх хэрэгтэй.

Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж