Цагтаа хуралдаа ирсэн гишүүнийг урамшуулна

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Цагтаа хуралдаа ирсэн гишүүнийг урамшуулна

УИХ-аар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийг баталснаас хойш гишүүд ажилдаа ирэхдээ хойрго болж, олон байнгын хорооны хуралдаан хойшилж, мөн зарим долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанууд цуцлагдсан. Тиймээс УИХ-ын даргын зүгээс гишүүдийн ирцийг бүрдүүлэхийн тулд урамшууллын тогтолцоо нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тэрхүү урамшууллын системийг ирэх долоо хоногоос эхлэн нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын даргын хэлснээр бол байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хамгийн түрүүнд ирсэн гишүүд хурууны хээгээ бүртгүүлж, энэ дарааллаар чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, асуулт тавих, санал хэлэх эрхийг нь олгох аж.

Одоо бол хуралдаандаа хождож ирсэн ч кнопийг хамгийн сурмаг дарж чадсан нь бусдаасаа түрүүлж асуулт асуух, санал хэлэх боломжоор хангагдаж байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж