
Тухайлбал:
- Усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны хяналт-шинжилгээ хийх, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, зааврыг боловсруулах;
- Усны хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хайгуул, судалгааны ажлын явцад хяналт тавих;
- Голын гольдролыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах;
- Цооног өрөмдөх, худаг гаргах, усны барилга байгууламж барих, ашиглах, судалгаа хийх, дүгнэлт гаргах;
- Улсын нөөцөд бүртгэгдсэн рашааныг эмчилгээ, сувилгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах талаар дүгнэлт гаргах;
- Хадлан, бэлчээр, тариаланг усжуулах инженерийн хийцтэй услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт хийж, байгаль орчны болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
- Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлт гаргах ;
- Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50 шоо метрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид хаягдал ус зайлуулах тухай дүгнэлт гаргах зэрэг чиг үүргийг “Монгол ус” ТӨУҮГгэрээгээр гүйцэтгэхээр болжээ.
Эдгээр чиг үүргийг шилжүүлснээр төрийн үйлчилгээ мэргэжлийн байгууллагад шилжин нэг цэгт төвлөрөх, хариуцлага хүлээх чадвар нэмэгдэхийн дээр мэдээллийн нэгдсэн сан бүрдэж, төрөөс үзүүлэх үйлчилгээ шуурхай болно гэж үзэж буй ажээ. Түүнчлэн усны салбар дундын завсардан үлддэг олон ажил, түүний ашиглалт, үйлчилгээхариуцах эзэнтэй болох юм. Мөн ус ашигласны дүгнэлт, тоолууржуулалтаар дамжин улсын төсөвт орох орлого нэмэгдэж, шат дамжлага багасч, байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн холбогдох заалтууд бүрэн хэрэгжих зэргээр сайн үр дүн гарна гэж мэргэжлийнхэн хүлээж байгаа гэнэ.
Д.ЦЭЭНЭ