“Р.Амаржаргалыг манай нам авъя аа”

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

“Р.Амаржаргалыг манай нам авъя аа”

УИХ-аар Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар “Амаржаргал гишүүнийг манай нам авъя аа, Ардчилсан намынхан явуулчих” гэж хэдэнтээ хашгирсан ч бүтэлгүйтсэн билээ. Санал хураалтаар гишүүдийн 52.3 хувь нь “Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж үзсэн юм.

Гэхдээ Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг УИХ хүлээн авлаа гэхэд Ардын намд очих хүн мөн үү. Тэрээр намынхаа гишүүдэд гомдолтой байгаа ч үзэл бодол, үнэт зүйлээсээ урваж МАН-д очих хүн биш. Үүнийг МАН-ынхан мэддэггүй л юм байх даа.

Мөн Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад хандан тавихад УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт өрсөлдөн ялагдаж байсан Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг “Р.Амаржаргал гишүүнд амжилт хүсье” гэж жиргээд л их эртнээс баярласан. Одоо харин гишүүдийнхээ нэгэн адил барайчихсан суугаа байх даа. Сүхбаатар дүүрэгт УИХ-ын сонгууль дахихгүй учраас.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж