Улсын шигшээ багт 17 спортын төрөл багтаж байгаа. Шигшээ багт багтсан спортын төрлүүдийн тэмцээн уралдаан үндсэндээ дуусчээ. Тэгвэл шигшээ багийнхан өнгөрсөн оны ажлаа өнөөдөр тайлагнах гэж байна. Энэхүү тайлангийн хуралд шигшээ багт данстай 17 спортын төрлийн дасгалжуулагчид оролцох аж.
Шигшээ багийнхан өнгөрсөн онд олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнээс 198 медаль хүртжээ.
"Спортын шуудан" сонин