Өсвөрийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Өсвөрийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн тодорлоо

Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ сарын 16-нд эхлэх уг тэмцээнд манай улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 39 тамирчин эрэгтэй, эмэгтэй зургаан насны ангилалд өрсөлдөх юм. Тодруулбал, найм хүртэлх насанд есөн шатарчин оролцоно. Харин 9-10 насанд 15, 11-12 насанд долоо, бусад насанд найман тамирчин оюун ухаанаа уралдуулах нь. Монголын шатарчдыг гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, мөн Ц.Батболд, Х.Эрдэнэдорж, Н.Төвсанаа, Д.Шаравдорж, Б.Хатанбаатар, П.Батжанцан нар дасгалжуулах юм.

Манай багийнхан энэ сарын 14-нд хилийн дээс алхана.

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж