![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/11/c02d27f5777087df/a18bf0d5e5b900e8big.jpg)
Анхны оруулж ирсэн төслөөс нэлээд сайжруулсан гэж хуулийн төслийг оруулж ирсэн төлөөлөл танилцуулсан боловч Засгийн газрын тусгай санг УИХ-аас бууруулах, Засгийн газраас нэмэгдүүлэх санал зөрчилдөж байгаа, Тусгай сангийн хуулийг дэмжихгүй, эрсдэлтэй хэмээх гишүүд байсан зэрэг нь хуулийн төслийг унагах нөхцөл боллоо.
Уг хуулийн төслийг оруулж ирсэн Уул уурхайд сайд Д.Ганхуяг “Тусгай сангийн хувьд газрын тосны салбарт баримтлах бодлогыг батлахдаа Газрын тосны корпорац байгуулна гээд заачихсан байгаа юм. Хэрэв энэ төслийг дэмжихгүй бол Газрын тосны талаар баримтлах бодлогоо эсэргүүцэж байна гэсэн үг” хэмээн хамгаалсан боловч УИХ-ын гишүүдийн олонх энэ төслийг дэмжсэнгүй.
Э.ЭНХ