А.Мөрөнд хоёр сонголт байна

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

А.Мөрөнд хоёр сонголт байна

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин А.Мөрөн өдгөө Лаос улсад байна. Тэрээр өнгөрсөн даваа гариг “Lao Toyota FC”-д шалгалт өгчээ. Тус клуб нь Японы алдартай компани “Toyota”-гийн хөрөнгө оруулттай ажээ.  Сомсак Кеодара хэлэхдээ “Би Мөрөнгийн намтар болон видео бичлэг,  мөн түүний бэлтгэлийг нь үзсэн. А.Мөрөн техниктэй, тэсвэр хатуужилтай тамирчин. Тиймээс би түүнийг “Lao Toyota FC”-д тоглохыг хүсч байна” гэв. Тэгвэл А.Мөрөнгийн менежер Такаши Моримото “ А.Мөрөнд өөр баг санал тавьсан нь сайн хэрэг. Гэсэн ч А.Мөрөн энэ сарын 11-нд /өчигдөр/ Тайланд руу явж тэндэхийн жагсаалтын нэгдүгээрт ордог “Krabi FC”-д шалгуулах болно. Хэрэв А.Мөрөнтэй албан ёсны гэрээ байгуулахаар тохирвол манай тамирчин “Krabi FC”д тоглох болно. Харин авахгүй бол Лаос руу буцаж “Lao Toyota FC”-тэй гэрээ байгуулах болно” хэмээн ярьжээ.

Тэгвэл А.Мөрөн “Лаосын клубт маш их талархаж байна. Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болохын тулд чадах бүхнээ хийсэн. Миний энэ мөрөөдөл биелэхэд ойрхон байна” гэв. Манай хөлбөмбөгчийн хувьд эхний баг болох “Rangsit FC”-д эрүүл мэндийн шалтгааны улмаас тэнцээгүй. Гэхдээ одоо Тайландын “Krabi FC” болон Лаосын “Lao Toyota FC” клубтэй мэргэжлийн тамирчны гэрээнд гарын үсэг зурахад ойрхон байгаа ажээ.

Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж