АН ялагдахаас айсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

АН ялагдахаас айсан уу?

УИХ-ын чуулганы  өнөөдрийн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүнээсээ татгалзах хүсэлтийг хэлэлцсэн. Энэ асуудлаар санал хураахад  65 гишүүнээс 34 гишүүн Р.Амаржаргалыг  чөлөөлөх шаардлагагүй гэж үзснээр  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал танхимдаа үлдэх болсон юм.  Энэ шийдвэртэй холбогдуулан улс төрийн намууд байр сууриа илэрхийлж  байна.  МАН-ын хувьд  УИХ дахь АН-ын гишүүд Р.Амаржаргал гишүүнийг хүчээр авч үлдсэн нь  АН дахиад Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулж чадахгүй гэдгээ мэдсэнтэй холбоотой. Түүний хүсэлтийг хүлээн аваагүй нь  нэр хүндээ  ард түмний дунд унагаж байна гэжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүндэтгэх ёстой гэж  үзсэн байна. Өмнө нь УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ гаргаж байсан У.Хүрэлсүхийн асуудлыг ганцхан хоногийн дотор шийдэж байсан олонх харин энэ удаад өөрийн намын гишүүний нэг суудлаа алдахаас айснаас ийм шийдвэр гаргалаа гэсэн байна.

С.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж