“Есөн эрдэнийн ганжуур”-ын гэрчилгээг гардуулна

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

“Есөн эрдэнийн ганжуур”-ын гэрчилгээг гардуулна

Монголчуудын
оюуны болоод урлагийн
үнэт өв болох есөн эрдэнээр урласан “Ганжуур” судрыг “Дэлхийн баримтат өв”-д бүртгэх шийдвэрийг Парис
хотноо
өнгөрсөн сарын 05-20-ний хооронд
болсон ЮНЕСКО-гийн
37 дугаар
Ер
өнхий бага хурлаас
гаргасан юм. Энэ
үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн
Монголын
үндэсний комиссын дарга
Л.Болдод “Ес
өн эрдэнийн Ганжуур” судрын “Дэлхийн баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг гардуулан өгсөн.

Энэхүү “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг Үндэсний Номын санд хадгалуулах ёслол маргааш 15:00 цагт Үнэт ховор номын музейд болох юм байна. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн
Монголын
үндэсний комиссын дарга Л.Болд,
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, холбогдох байгууллагуудын т
өлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр мөн ЮНЕСКО-д өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн соёлын биет бус өвүүд болох Монголын уран бичлэг, Монгол гэрийн үзэсгэлэн тавигдана.

Дашрамд
сануулахад, 2013 оны 6 дугаар сарын 18-21-ний хооронд БНСУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн
"Дэлхийн дурсамж" х
өтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 11 дүгээр бага хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 54 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд бүртгэсний дотор ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР
багтсан нь соёлын т
үүхэнд тод үлдэх үйл явдал болсон байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж