Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд Байгаль орчныг хамгаалах, тохижуулах чиглэлээр хороодод хийсэн ажил үйлчилгээ
Эдийн засаг төлөвлөлийн хэлтэсээс 9-р хорооны арын “Голын эргийг хашаажуулж, тохижуулах ажлыг “Экологийн зуун оюу” иргэдийн бүлэг хийлээ. 2014 онд тус газарт хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж соёл амралтын хүрээлэн болгохоор төлөвлөөд ажиллаж байна.
14 дүгээр хорооны Өлзийтийн дэнжийн хойд хэсэгт байрлах рашаан булгийг хашаажуулж тохижуулах ажлыг “Бүтээлч иргэдийн бүлэг” хийж хүлээлгэж өглөө. Хашааны дотор 10 сард мод тарих ажил хийгдэж зүлэгжүүлэх ажлыг 2014 онд хийхээр төлөвлөжээ.
12 дугаар хороо
Цагаан эргийн модон гүүрийг засварлах ажлыг “Чадавхи” иргэдийн бүлэг
хийлээ. Тус гүүрийг засварласан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд
ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил боллоо.