“Xbox One” 2 сая гаруй ширхэг борлуулагджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

“Xbox One” 2 сая гаруй ширхэг борлуулагджээ

Дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч “Microsoft” корпорацийн “Xbox One” консол худалдаанд гараад 18 хонож байгаа ба 2 сая гаруй ширхэг борлуулагдаад байна. Энэ нь дунджаар нэг өдөрт 111.111 ширхэг борлуулагдаж байгаа гэсэн үг юм.

Компанийн мэдээлэлд дурьдсанаар тус консолыг хэрэглэгчид 18 хоногийн хугацаанд тоглоом тоглож, телевиз үзэн, аппликэйшн хэрэглэх гэх зэргээр нийтдээ 83 сая цаг ашигласан байна.

“Xbox One” консол 499 ам.долларын үнэтэй байгаа бол өрсөлдөгч “PlayStation 4” консол 399 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж