Дарханы АН-ынхан өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Дарханы АН-ынхан өлсгөлөн зарлана гэв

Ардчилсан намын төв байрны гадна өчигдөр жагсаал хийсэн Дархан-Уул аймгийн АН-ынхан өнөөдрөөс өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Дарханы АН-ын дарга асан, тус аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар тэргүүтэй  хүмүүс АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд шаардлага хүргүүлсэн ч энэ шаардлагын хариуг одоо болтол өгөхгүй байгаа учраас ийнхүү өлсгөлөн зарлахаар болжээ. Тэд “Анхан шатны үүрүүдэд сонгууль явуулж, аймгийн намын хороо, түүний удирдлага зохион байгуулалтыг шинэчлэхийг олонхийн саналаар дэмжсэн. Хяналтын Ерөнхий хорооны шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрсөн боловч Дархан-Уул аймгийн намын хороо, түүний удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх талаар шийдвэртэй алхам хийгдэхгүй байгаа тул шаардлагынхаа хариуг биелүүлэхийг ийнхүү шаардаж байгаа" гэж байгаа юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж