МУИС-ийн багш нар жагсч байна

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

МУИС-ийн багш нар жагсч байна

МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, зарим салбар сургуулиа татан буулгах шийдвэр гаргасан. Үүнийг тус сургуулийн удирдлагууд бүтцийн томоохон өөрчлөлт хийж байгаагаар тайлбарласан юм. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Хуулийн, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны, Хэрэглээний шинжлэх ухааны, Бизнесийн гэсэн үндсэн дөрвөн сургуультай болох асуудлыг хэлэлцсэн. Харин энэхүү шийдвэрийг тус сургуулийн оюутан, багш нар сар гаруй хугацаанд эсэргүүцэж, “Ардчиллыг сэргээх” түр хороо байгуулан өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны гадна жагсаал хийж байна. Уг жагсаалд 50 гаруй багш, мөн 20 гаруй оюутан сайн дураараа оролцож байгаа аж. 

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж