Ашигт малтмалын төлбөрийг төгрөгөөр хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын төлбөрийг төгрөгөөр хийнэ

Ашигт малтмалын газраас он дуусах дөхсөнтэй холбоотойгоор ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг яаравчлан хурааж байна. Уул уурхайн салбарт төлбөр тооцоог гадаад валютаар хийх тохиолдол дийлэнх. Тиймээс Сангийн яамны Төрийн сангийн газраас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.2-д зааснаар “Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг мөрдөхөд анхаарах болжээ. Энэ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид жилийн төлбөр тооцоогоо зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх ёстойг албаныхан анхааруулж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж