Санаа зөв, үйлдэл буруу

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Санаа зөв, үйлдэл буруу


"САНАА ЗӨВ, ҮЙЛДЭЛ БУРУУ" МОНГОЛ HD!!!

ТВ-ийн салбарт 8 жил ажилласан би хайртай салбарынхаа сайн сайхан, муу муухайг сайн мэднээ. Тиймээс аль нэг талыг барьж, хэн нэгэн рүү дайрах гэсэнгүй. Гэхдээ Монгол HD-гийн өчигдөр гаргасан "эрэн сурвалжлах" мэдээ чухал сэдвийг хөндөж, янз бүрийн талт асуудлыг гаргаж ирлээ. Тэр талаараа Монгол HD-г сайшаамаар байна, гэхдээ шал хэрэггүй дайныг эхлүүлсэнд нь шүүмжилмээр байна!

1-рт — Монголд ТВ-ийн салбар хөгжиж байгаа ч нөгөө л тоо, чанар хоёрын асуудал хэвээрээ, одоо бүр дордсон ч юм шиг байна! Олон ТВ байх тусам мэргэжлийн хүний нөөц гэж үгүй болж, хэвлэл мэдээллийн ёс зүй, сэтгүүлзүйн үндсэн зарчмуудыг мэдэхгүй хүмүүс энэ салбарт хөл алхаж орсоор! 200 телевиз гэдэг чинь WHAAAAAAAAAT???

2-рт — ТВ-үүдийн тулаанаас болж нөгөө л үзэгчид хохирсоор! Өчигдөрийн мэдээг гаргасан шалтгаан нь бусдаас хариугаа авсан гэх тайлбар гадуур явж байна. Нэг тогооны хэд бие биеэ муулах нь цаанаа шалтгаантай байсаар ирсэн. Шалтгаан байгаа ч байх. Үнэхээр сэтгүүлзүйн зарчмыг харуулах гэсэн юм бол хоолны газрын рекламаар биш улстөрчийн нэр хүндээр тоглосон жишээг авахгүй дээ!!!

3-рт — Сэтгүүлзүйн талаар бусаддаа хичээл заах гэж байгаа бол өөрсдөө эхлээд хичээлдээ суу! Монгол HD-гийн санаа нь зөв, асуудал нь тодорхой, ГЭВЧ хийсэн арга нь МАШ БУРУУ байваа гэж. McDonald"s шүүхэд хандвал яана? Гацуурттайгаа дампуурвал яана? Мэдээний албаныхан нь энэ мэдээг ямар өнцгөөс, ямар жишээн дээр хийх тухайгаа ярьсан л баймаар юм. ХЭЗЭЭ Ч бусдын нэрийг худал зүйлд ашигла гэдэг зарчим бий дээ ууг нь.

4-рт — Одоо ТВ-ийн салбарт дайн болно! Спорт, урлаг, хэвлэл мэдээлийн салбар дандаа талцаж тоглодог. Энэ бүхний хохирогч нь энгийн ард түмэн, үзэгчид бид болж таардаг. Аль ч тал нь үзэгчдээ боддоггүй, яг л ард түмнээ боддоггүй улстөрчид л гэсэн үг! Монгол HD-гийн бөгсийг бусад нь ухана, нөгөөх нь бас зүгээр суухгүй тарвалзана, энэ дунд энгийн үзэгчид худал мэдээлэлд өртөөд л алмайраад сууж байна!

ГАРЦ — Төр нь ТВ-үүдийн тоог цөөлөөчээ! Чанартай 10 ТВ байхад өрсөлдөөн шударга, зөв болно! Рекламны үнэ өснө, дагаад чанар нэмэгдэнэ, рекламны хугацаа буурна, мөнгөтэй болно, контент сайжирна! ТВ-ийн Холбоо нь АЖИЛ хийдэг болоочээ! Жилийн эцэст 15 Захирал сууж хуралдаад Алтан Шонхороо яаж хувааж авахаа ярихын оронд салбарт нь үүсээд байгаа асуудлыг яаж шийдэх гарцаа олж, нэгмдэл байр суурьтай урагш алхаачээ! Улс төрч бүр 1-ээс хоёр ТВ-тэй улс ДЭЛХИЙН ТҮҮХЭНД байхгүйшд 😛

БИ MCDONALD"S-ИЙНХОО BIG MAC БУРГЕРИЙГ ИДМЭЭР БАЙНА! ХӨХ МИНЬ ХАВДЧИХЛАА, ХЭНД ХАНДАХ ВЭ??? 😛

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж