Туркийн соёлын өдрүүд Монголд

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Туркийн соёлын өдрүүд Монголд

Руни бичгийг тайлж уншсаны 120 жилийн ойд зориулан Турк соёлын өдрүүдийг Монголд зохион байгуулж байна. Монгол Улсын Их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Түрэг судлалын тэнхимийн санаачилгаар Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ түрэг хэлний өдөрлөгөөр эхэллээ. Харин өнөөдөр Туркийн соёлын өдөр болох аж. Өдөрлөгөөр Турк үндэсний хоол, идээ, ундаа, үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүнийг сонирхуулах гэнэ. Өчигдөр Монголын үндэсний түүхийн музейнд Турк кино өдөрлөг болсон бол маргааш Түрэг судлал сэдэвт эрдэм шинжилгээний хурал болох юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж