Р.Амаржаргал жагсаалтынханд томров

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал жагсаалтынханд томров

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүнээс татгалзах хүсэлтийг УИХ-ын чуулганаар авч хэлэлцлээ. Шүүмжлэл, саналаар танхимын нөхөд нь Р.Амаржаргал гишүүнийг “булсан” юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Дэмбэрэл нарын гишүүд Р.Амаржаргал гишүүнд хандаж, шүүмжлэл хэлснийг Р.Амаржаргал гишүүн “Би ард түмнээс улс эх орны эрх ашиг, дараа нь намын эрх ашгаа бодож бай гэсэн үүрэг даалгавар авсан хүн. Та хоёр намын жагсаалтаар орж ирсэн болохоор намайг ойлгохгүй л дээ. Намын жагсаалтынхан тойргоос, ард түмнээс даалгавар авсан намайг ойлгохгүй л дээ” гэж томров.

2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тойргоос, намын жагсаалтаар гэсэн хоёр янзаар УИХ-д сонгосон. Тойргоос сонгогдсон гишүүд бол ард түмний сонголтоор гарч ирсэн бол жагсаалтын гишүүд нь намд нь санал өгсөн сонгогчдын тоогоор орж ирсэн билээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Дэмбэрэл нар намын жагсаалтаар харин Р.Амаржаргал гишүүн тойргоос сонгогдсон билээ.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж