Мал тооллого энэ сарын 17-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Мал тооллого энэ сарын 17-нд дуусна

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын ажлыг зохион байгуулж байна. Тооллого арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд үргэлжлэх бөгөөд жил бүрийн өдийд өвлийн идэш бэлтгэж дууссаны дараа тооллогыг эхлүүлдэг байна. Ийнхүү арав хоногийн хугацаанд бүх аймаг, нийслэл, сум, бага, дүүрэгт мал бүхий өрхийн болон аж ахуйн нэгж, байгууллагын тэжээвэр амьтны тоог тоолох юм. Зарим аймаг, орон нутагт арав хоногийн хугацаанд тооллогоо амжиж хийхийн тулд багш, нийгмийн ажилтан гээд бололцоотой боловсон хүчнээ дайчилж байгаа ажээ. Улсын хэмжээнд энэхүү тооллогоор мал, тэжээвэр амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлтийг тодорхойлох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг  тооцож дүн шинжилгээ хийх, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрийн бодлого боловсруулах зорилготой юм.

Хөдөө, орон нутагт хийсэн мал тооллогын дүнг нэгтгэхдээ цахим байдлаар хийж, цаг хугацаа хэмнэхээр болжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж