Гадаад харилцааны чиглэлээр зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны чиглэлээр зөвлөлдлөө

Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгин газрын 2013 оны 05-р сарын 11-ний өдрийн 169-р тогтоолыг танилцуулах зорилтын хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс Гадаад харилцааны яамтай хамтран гадаад харилцааны чиглэлээр хэрхэн ажиллах талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

 Уулзалтад нийслэлийн 9 дүүргийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнууд гээд нийт 100 орчим албан хаагчид оролцсон юм. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Гадаад харилцааны яамнаас Гадаад бодлого, зарчим ба нэгдмэл байдал, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажиллагааны журмын тухай, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны өнөөгийн  бодлого, хандлага, Яриа хэлцэл хийх, гэрээ байгуулах зарчим зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж