&#34Өнгөний увидас&#34 үнэт эдлэлийн шоу

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

&#34Өнгөний увидас&#34 үнэт эдлэлийн шоу

Сувдны бишрэм гоо үзэсгэлэн, эрдэнийн чулууны ер бусын гайхамшиг,  эрхэмсэг сайхныг мэдрүүлсэн "Өнгөний увидас" Үнэт эдлэлийн шоуг Германы тансаг сувдан эдлэлийн Schoeffel брэнд Италийн үнэт эдлэлийн Moraglione брэнд болон Ханбүргэдэй их дэлгүүр хамтран Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа.

Дэлхийн нэн ховор хосгүй гэрэлтэгч очир эрдэнэ, ер бусын увидаст бадмаараг, болор, индранил, маргад эрдэнэ зэрэг эрдэнийн чулуугаар урласан Moraglione брэндийн үнэт эдлэл,  Schoeffel брэндийн дээд зэргийн тансаг сувдан эдлэлийн дахин үл давтагдах коллекцуудыг загвар өмсөгчдийн бардам алхаа, эгшиглэх хөгжмийн аялгуугаар чимэн толилуулсан нь уригдан ирсэн бүсгүйчүүдийн харааг өөрийн эрхгүй булааж байв.

Уг арга хэмжээнд Schoeffel брэндийн олон улсын худалдааны менежер ноён Жосеф Лим,  Morgalione брэндийн маркетинг борлуулалт хариуцсан менежер Имилиана Каприолио нар хүрэлцэн ирж зочдод бүтээгдэхүүнээ танилцуулан, брэндийнхээ талаар зөвлөгөө өгч, тусгай худалдаа хийсэн юм.

"Өнгөний увидас" хэмээх тус шоу нь эрдэнийн үнэт чулуу, сувдан сондор, тансаг хээнцэр үслэг эдлэлтэй хэрхэн зохицож амилдгийн гайхамшиг болон эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, уян зөөлөн зан чанарын илэрхийлэл төдийгүй өнгөний сүр хүчийг яруу тодоор харуулан олны сэтгэлийг баясгасан өвөрмөц шоу болж өндөрлөлөө.



































NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж