Жиргээчдийн оны шилдгүүд

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Жиргээчдийн оны шилдгүүд

Жиргээчдийн дунд хамгийн их дагагчтай, төрийн түшээдийг шүүмжилдэг жиргээч Танхай эмээ нэртэй. Тун удахгүй болох гэж буй шинэ жилийн баярыг угтаж, Танхай эмээ тэргүүтэй жиргээчид улиран өнгөрч буй 2013 оны шилдгүүдийг нэрлэлээ. Танхай эмээгийн санал болгосончлон оны шилдгүүдийг танилцуулбал:

Оны “орон гаран” жиргээч: Сонгуулийн өмнө бүлт бүлт жиргэж байгаад тэд чигтээ алга болсон @bbat_erdene

Оны "онгонтсон" жиргээ: Тагнуулынхан намайг дагаад байна гэж шаасан @BatzandanJ

Оны секси жиргээ: Босоорой… бос л доо… босчих л доо хэмээн өглөө болгон "өнөөхөө" аргадан гуйдаг жиргээ @BattulgaKh

Оны шилдэг "дарваан" жиргээ: Дандаа л худлаа хуцаж байдаг далий ац Цогоо гуай хэмээх @tsogled өрсөлдөгчгүйгээр

Оны шилдэг дөнкүү жиргээч: Би дэлхий сөнөх гээд байхад лагер руугаа явж докторын ажлаа бичсэн Дүнз доктор @N_Uchral

Түүнчлэн GOOGLE Translate орчуулгын програмд монгол хэл нэмэгдсэн тухай мэдээлэл твиттер ертөнцөд идэвхтэй байлаа. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудастаа  Zandaakhuu Enkhbold @enkhboldz “Google translate Монгол орчуулгыг сайжруулахад оролцоно уу. ДЖ RT https://t.co/a3VjgO8gbD” гэсэн нь хамгийн олон түгээлт буюу РТ хийгдсэн байсан юм. Үүнийг туршиж, мөн олон хүнд хүргэхийг жиргээчид уриалж байсан юм. Мөн  Google translate монгол орчуулгыг олон хүнд түгээж, уламж сайжруулахад хүн бүрийн оролцоо чухал  гэдгийг онцолж байлаа. Энэ талаар жиргээчид

– Ч.Лодойравсал @Lodoiravsal "Google translate" нь статистикт тулгуурладаг тул хэдий чинээ бид сайн хэрэглэж, орчуулгын санал өгнө тэр чинээгээр сайжрах болно.

– Энхмандах™ © @enhmandah “Гүүгл орчуулагч дээр буруу орчуулсан ч юм уу дүрмийн алдаатайг мэдээлж зөв болгож явуулж болдог юм байна. Хамтдаа хөгжүүлцгээе.

Тоймлосон: ЦАХИМ БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж