Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар одоо УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төсөл дээр Засгийн газар саналаа ирүүлээгүй юм байна. Ямар үндэслэлээр хуулийн төсөлд Засгийн газар саналаа ирүүлээгүйд УИХ-ын гишүүн Д.Зоригт хариулт хүссэн ч үүнд тайлбар өгөх ёстой Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт байсангүй. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Их тэнгэр харшид болж байгаа “Эрдэс баялгийн салбараа зохистой хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг удирдаж буй бололтой. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж