Усны сав газрын зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Усны сав газрын зөвлөгөөн болно

“Сав газрын үндэсний зөвлөгөөн”-ийг БОНХЯ-наас энэ сарын 18-нд Монголын үйлдвэрчний  эвлэлийн соёлын ордны бага танхимд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнөөр Байгаль орчныг хамгаалах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хууль шинэчилсэн найруулгаар батлагдсантай холбогдуулан гарсан дүрэм журам, аргачлалын талаарх ойлголтыг өгөх ажээ. Мөн  Сав газрын захиргаадыг байгуулсантай уялдуулан захиргаадын хүний нөөцийг чадавхжуулах, санхүү, хөрөнгийг бэхжүүлэх талаар зөвлөлдөх юм.

Монгол Улсын гол,  мөрөн, түүний сав газрын хэмжээ байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарилалт байгалийн болон засаг захиргааны хил хязгаарыг үндэслэн сав газрыг байгуулж, сав газрын бүтэц зохион байгуулалтыг батлахаар 2012 онд шинэчлэн найруулсан Усны тухай хуулиар хуульчилсан.

Усны тухай хуульд заасны дагуу Монгол орны хэмжээнд нийт усны 29 сав газрын захиргаа байгуулахаас 23-г нь байгуулаад байна.

Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж