
“Ил тод байдал сан” ТББ-аас “Төрийн байгууллага ба албан тушаалтнуудын ил тод, нээлттэй байдал” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд “Эрэн сурвалжлагын цахим сүлжээ”-г байгуулж байгаа бөгөөд энэхүү сүлжээнийхээ талаар маргааш сэтгүүлчдэд танилцуулах уулзалт хийх гэж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улс дахь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнөөгийн байдал” сэдвээр МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, доктор М.Зулькафиль илтгэл тавих бол улс төр судлаач Ч.Базар “Эрэн сурвалжлагын тулгамдсан асуудал”,“Бизнес таймс” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаБ.Болд “Эрэн сурвалжлагын практик үйл ажиллагааны туршлага, сургамж” сэдвийг хөндөн лекц унших ажээ. Хэлэлцүүлэг маргааш 14-17 цагтМонгол-Япон төвийн сургалтын танхимд болно.
Д.Цэц