
Уг дуурийг ССАЖЯ-ны 2013 оны шинэ уран бүтээлийг дэмжих төсвийн үйл ажиллагааны хүрээнд тавьж буй аж. Дуурьт дан залуу уран бүтээлчид оролцох ба өмнө тоглогдож байсан “Кармен” дууриас ялгаатай, шинэлэг тавилттай болж байгаа гэнэ.
Уг уран бүтээлийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, ерөнхий удирдаачаар Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар ажиллаж байна. “Кармен” дуурийг хамгийн анх 1984 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байжээ.
Э.ТЭКҮ