Сэлэнгийн Гаалийн дарга нарт шийтгэл ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн Гаалийн дарга нарт шийтгэл ногдуулжээ

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр ажиллаж, төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага хангаагүй хүнийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй томилсон нь тогтоогдсон талаар Авлигатай тэмцэх газрын эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Х.Нармандах нь барилгын инженер мэргэжилтэй, уг албан тушаалд томилогдохоосоо өмнө төрийн албанд болон гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй, уг ажлын туршлагагүй байсан нь тогтоогджээ. Мөн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Батбаатар нь албан тушаалын байдлаа ашиглан эхнэрийнхээ дүү, хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгон байхгүй орон тоонд дээр ажилладаг хэмээн гаалийн бүсэд нэвтрэх үнэмлэх гаргуулахад хөндлөнгөөс нөлөөлж ашиг сонирхлын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, зөрчил гаргасан дээрх албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж