УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тул УИХ-ын гишүүн А.Бакей дээрх төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан нь дэмжлэг хүлээж, төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг дэмжин, ахлагчаар тус Байнгын хорооны дарга Г.Баярсайханыг сонгохыг дэмжлээ. Ингэснээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дуусав.
Г.ДАРЬ