
Өнөөг хүртэл өөх тосыг аюултай гэж үзэж ирсэн бол гурилан бүтээгдэхүүний аюулын талаар ярьж байсангүй хэмээн эрдэмтдийн нэг Марианна Уре Якобсен ярив. Данийн эрдэмтэдийн дүгнэлтийг Харвардын их сургуулийн профессор Фрэнк Хью дэмжээд баруунд тогтсон өөх тос хэрэглэх нь эрсдэлтэй гэсэн үзлийг өөрчлөх хэрэгтэй гэжээ. "American Journal of Clinical Nutrition" сэтгүүлд бичснээр барууны орнуудын хоол хүнсэнд цагаан талх, сахар, пицца, цагаан будаанд байгаа боловсруулагдсан нүүрс-ус давамгайлж байгаа ажээ. Гэхдээ өөх тос ба амархан боловсруулагдах нүүрс-ус эцсийн эцэст зрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж чадахгүй.