Ц.Туяад оноосон ялыг хэвээр үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Ц.Туяад оноосон ялыг хэвээр үлдээжээ

Гэр бүлийн хардалтаас болж  татварын байцаагч эмэгтэйг  олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр анхан  шатны шүүхээс 22 жилийн хорих ял сонссон Ц.Туяа шүүхэд давж заалдсан юм. Түүний гомдлыг өчигдөр нийслэлийн шүүхэд хэлэлцээд, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүний өмгөөлөгч Ц.Туяагийн өндөр настай аав,  бага насы хоёр хүүхдийг нь  харж хандах хүнгүй тул ялыг нь хөнгөрүүлж өгөхийг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Тэрбээр  эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 23 жил хорих ял эдлэхээр боллоо.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж