
Өнгөрсөн есдүгээр сард Лондон хотноо хуралдсан Оюутолгойн ТУЗ шийдвэрлэх ёстой асуудлынхаа талыг нь нааштай байдлаар шийдсэн хэмээн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөгчид мэдээлж байсан. Харин энэ удаагийн хурлаар Лондонгоос үлдсэн асуудалд санал нэгдэж, тус компанид тулгараад байгаа гацааг арилгах болов уу гэсэн хүлээлт эдийн засагчдын дунд байна. Тухайлбал, ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалт 40 орчим хувиар нэмэгдсэн шалтгааныг тодруулах, манай тал ногдол ашгаа хэзээ авч эхлэх зэрэг олон асуудлыг энэ хурлаар шийдвэрлэх бололтой.
Д.ЦЭЭНЭ