Ерөнхий сайдын гэнэтийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын гэнэтийн бэлэг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 67-р сургуулийн тав дугаар ангийн сурагч Х.Гантуулд гэнэтийн бэлэг барьжээ. Нийслэлийн 67-р сургуулийн сурагч Х.Гантуул “Цох” сонинд нэгэн хүслээ бичсэнийг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг олж үзээд, охиныг баярлуулахаар шийджээ.

Х.Гантуул охин “Манай ээж орцны жижүүр, ах ТҮК-т ачигч хийдэг. Эмээгийн минь даралт хааяа ихэсдэг. Би эмээгээ урт насалж, намайг сургууль төгсөхийг хараасай гэж үнэхээр их хүсдэг. Би онц сурч, тэргүүний сурагч болж, эмээ, ээжийгээ баярлуулдаг л даа. Одоо гоё өнгөтэй, тансаг үнэртэй эрээн алаг цэцэг өгөх гэсэн юм. Эмээ минь тэр цэцгийг хараад даралт нь 230 биш, 180 болоосой гэж туйлын их хүсэж байна” гэж хүслээ бичжээ. Харин Ерөнхий сайд энэ хүчлийг нь биелүүлж, Х.Гантуул охинд сагс дүүрэн алаг цэцэгсийг нь бэлэглэжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж