
“Apple” компаниас шинээр гаргасан iPhone 4 смартфөүн эрэлт хэрэгцээ ихтэй байна. Зах зээл дээр уг гар утсыг борлуулахаар “Apple”-тай гэрээ байгуулсан AT&T компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр iPhone 4-ийн урьдчилсан захиалгыг авч эхэлснээс хойш ердөө ганцхан хоногийн өдөр 600 гаруй мянган захиалга аваад байгаа гэнэ. Энэ нь өнгөрсөн жил худалдаанд гарсан iPhone 3GS хувилбараас 10 дахин их тоо ажээ.
Онлайн хэлбэрээр урьдчилсан захиалгыг авсан бөгөөд AT&T-ийн цахим хуудсанд нийт 13 сая хүн зочилж, зарим үед компанийн сайт ачааллаа даахгүй доголдсоны улмаас олон тооны хэрэглэгчид захиалга өгч чадаагүй гэнэ.
С.Цэлмэг