Тэд "Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нэг компанийн эрхшээлд орсон. Энэ байдал нь ардчиллын үнэ цэнийг унагааж, үнэгүйдүүлж байна гэж үзэж, тус аймгийн АН-ын анхан шатны байгууллага, үүрүүдийг шинээр байгуулах ёстой" гэж үзэж байгаа юм байна. Дарханы Ардчилсан намынхан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд шаардлага хүргүүлсэн ч энэ шаардлагын хариуг одоо болтол өгөхгүй байгаа учраас ийнхүү жагсаал хийж, ултөрийн суулт зарлаж байгаа хэмээн тайлбарлав.
Тэд мөн "Дархан-Уул аймгийн АН-ын эв нэгдлийг хангах, үйл ажиллагааг сайжруулах, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох зорилгоор АН-ын ЕНБД болон аймгийн АН-ын тухайн үеийн удирдлагуудын хооронд 2013 оны 4-р сарын 13-ний өдөр зургаан талт тохиролцоо хийсэн. Тус тохиролцооны дагуу Дарханы АН-ын хороо, түүний удирдлага зохион байгуулалтыг өөрчлөн хэрэгжүүлэхийг АН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2013 оны 11-р сарын 18-ны өдрийн хурлын №02 тоот тогтоолоор АН-ын Хэрэг Эрхлэх газарт даалгасан. 2013 оны 11-р сарын 19-ний өдөр ЕНБД Ц.Оюундарь, Нарийн бичгийн дарга Батсуурь нар ДУА-т ажиллаж, тохиролцооны талуудыг байлцуулан намын гишүүдтэй уулзаж, Хяналтын Ерөнхий хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Уг уулзалтад намын 400 гаруй гишүүн ирж үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд анхан шатны үүрүүдэд сонгууль явуулж, аймгийн намын хороо, түүний удирдлага зохион байгуулалтыг шинэчлэхийг олонхийн саналаар дэмжсэн. Хяналтын Ерөнхий хорооны шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрсөн боловч Дархан-Уул аймгийн намын хороо, түүний удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх талаар шийдвэртэй алхам хийгдэхгүй байгаа тул шаардлагынхаа хариуг биелүүлэхийг ийнхүү шаардаж байгаа" гэх албан тайлбарыг өглөө.