Европ дахь монголчуудын VI дугаар спартакиад Германд болно

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Европ дахь монголчуудын VI дугаар спартакиад Германд болно

Европ дахь монголчуудын VI дугаар спартакиад  энэ сарын 13-нд Герман улсын Мьюнхен хотноо болох юм байна. Энэхүү спартикиадыг сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн төрлөөр явуулах бөгөөд одоогоор  Австри  болон Германд сурч ажилладаг монголчууд бүртгүүлээд байгаа аж. Эх нутаг, элгэн саднаа санасан тэдний нэгэн дээвэр дор цуглах энэ үеэр 20 жилийнхээ ойг тэмдэглэж буй “Харанга” хамтлаг ая дуугаа өргөн барих гэнэ. Сонирхуулахад, “Харанга” хамтлагийн Европ дахь аялан тоглолтоо энэ сарын 3-нд Ирланд улсаас эхэлсэн бөгөөд 26-нд Шведед сүүлийн тоглолтоо хийнэ. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж