Порно сайтын эзнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Порно сайтын эзнийг баривчилжээ

UGotPosted нэртэй порно сайтыг эрхлэн ажиллуулдаг байсан Kevin Bollaert гэгч 27 настай эрэгтэйг баривчлан саатуулжээ. Түүнийг 30 гаруй хэрэгт буруутгаад байгаа ба шүүхээс түүнд хэдий хэмжээний ял оноохыг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Учир нь Kevin Bollaert гэгч нь өөрийн эрхлэн ажиллуулдаг сайтдаа бусдын гэрэл зураг хувийн мэдээлэл зэргийг эзнээс нь зөвшөөрөл авалгүйгээр шууд нийтэлж, зургаа устгуулахыг хүссэн хүмүүсээс дунджаар 300 ам.долларын төлбөр нэхдэг байжээ.

Тэрбээр мөн “changeyourreputation” нэртэй сайт ажиллуулдаг байсан ба дээрх аргаар хүмүүсээс ихээхэн хэмжээний мөнгө завшсан нь тогтоогдоод байгаа аж.

Олон мянган эмэгтэйчүүдийн гэрэл зургуудыг өөрсдөөс нь зөвшөөрөл авалгүйгээр порно сайт дээрээ нийтэлж, фейсбүүк профайлыг нь хүртэл холбодог байсан байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж