
Одоогоор “Хүүхэд өөрөө хөтөч” технологийг 40 сургуульд туршилтын байдлаар хэрэгжүүлж буй бөгөөд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цогц арга барил нэвтрүүлэхийг зорьж байгаа ажээ. Нэг хэсэг боловсролын олон улсын систем, технологийг “нутагшуулна” гэж их ярьж, энэ нь бодитоор үр дүнд хүрч чадахгүй байсан юм. Тиймээс хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үндэсний технологийг ийнхүү хэрэгжүүлж байна. Хэрэв энэ технологийг хэрэгжүүлээд үр дүн гарвал нийт сургуулийг хамруулах юм байна.
У.БОЛОР