Жейкоб Зума. Фото: AFP
Мөн хүмүүс Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабен бас л шүгэлдэн угтжээ. Харин замын түгжрэлээс болон арга хэмжээнд хоцрон очсон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг уухайлан угтсан тухай арванхоёрдугаар сарын 10-нд Reuters агентлаг дамжууллаа.
Улс орны эдийн засгийн өнөөгийн доройтол, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал зэргээс хүмүүс Зумад дургүйцлээ ингэж илэрхийлсэн байв. Дээр нь улсын 20 сая доллараар өөрийн хувийн байрыг засуулсан гэх шуугиан саяхан дэгдсэн нь бас нөлөөлсөн нь мэдээж.
Манделатай салах ёслол гүйцэтгэх гашуудлын ёслол нь сүүлийн үеийн хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын арга хэмжээ болж байна. Ёслолд дэлхийн зуугаад орнуудын лидерүүд болон лидерүүд байсан хүмүүс оролцох юм.
Цэнгэлдэх хүрээлэнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама талийгаачийн дурсгалд зориулсан үгээ хэллээ. Үг хэлэхийнхээ өмнө тэрээр Кубын лидер Рауль Кастротай тулгарч гар барилцав.
Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Палестины автономийн ерөнхийлөгч Махмуд Аббас, Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун зэрэг олон томчууд ёслолд оролцсон харагдлаа. Оросыг парламентын дээд танхмын спикер Валентина Матвиенко төлөөлжээ.
Гашуудлын ёслолд U2 хамтлагийн фронтмен Боно, кино жүжигчин Шарлиз Терон зэргийн олон нийтийн зүтгэлтнүүд, урлаг, соёлын төлөөлөгчид оролцож байна.
Бороотой байсан учир цэнгэлдэх хүрээлэн бүтэн дүүрээгүй байлаа. Арванхоёрдугаар сарын 11-нд Манделагийн шарилыг Преторид авчран салах ёслол хийнэ. Тэр ёслол нь гурав хоног үргэлжлээд 15-ны өдөр улсын оршуулгын арга хэмжээ явагдан улстөрчийг төрлөх Куна тосгонд нь нутаглуулна.
Нельсон Мандела 2013 оны арванхоёрдугаар сарын 5-нд Йоханнесбург хотгоо таалал төгсчээ. Тэрбээр 95 настай байлаа. Мандела нь ӨАБНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч юм. Тэрбээр апартеидын дэглэмийн эсрэг тууштай тэмцэгч гэдгээрээ алдартай. Өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэрбээр 27 жил шоронд хоригджээ.
Манделагийн хоёр дахь эхнэр Винни Мандела гашуудлын ёслол дээр
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түүний эхнэр Мишель
Францын экс-ерөнхийлөгч Николя Саркози
Бразилийн ерөнхийлөгч Дилма Русефф
Барак Обама, Рауль Кастро