Стрессийг хэрхэн зохицуулах тухай

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

Стрессийг хэрхэн зохицуулах тухай

via Сэтгэл
судлалын тухай бүгд

Нэгэн сэтгэл судлаач стрессийг
хэрхэн зохицуулах тухай хүмүүст ярьж байв. Тэрээр нэг аягатай ус өргөхөд хүн
бүр түүнийг усны эзэлхүүний тухай асууна гэж бодсон хэдий ч сэтгэл судлаач
инээмсэглээд "Энэ аягатай ус хэр зэрэг хүнд вэ?" гэж асуулаа.

Хүмүүс "200-250 мл" гэж хариулахад сэтгэл судлаач "Үнэн хэрэгтээ
жин бол ямар ч ач холбогдолгүй, харин үүнийг хэр удаан гартаа барьж байгаа вэ
гэдэг л чухал. Би үүнийг ганц хором баривал түүртэж зовох зүйл үгүй, бүтэн цаг
баривал гар минь чилэх байх, харин бүтэн өдөржин өргөвөл миний гар хөшиж
орхино. Иймд усны хэмжээ өөрчлөгдөхгүй байхад харин цаг хугацаа өнгөрөх тусам
аягатай ус хүнд болохоор байгаа биз" гэж хэлэв.

Тэрээр үргэлжлүүлэхдээ амьдралд тохиолдох стресс, гай зовлон аягатай устай яг
ижилхэн. Стресс, гай зовлонг бодох тусам шархалж эхэлдэг. Та үүний талаар хэдий
чинээ их бодно төдий чинээ таны сэтгэл аягатай ус барьсан гар шигээ чилж ямар ч
зүйлийг хийж чадахгүйд хүрэх вий.

Аягатай усаа газар тавьчих.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж