
Энэ жил Монгол улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яам, БНСУ-ын ЭСЯ, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Солонгосын кино урлагийн зөвлөл, “Өргөө” кино театр хамтран “Солонгосын кино өдрүүд” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ны өдрийг хүртэл зохион байгуулах байна. Тус арга хэмжээний хүрээнд “Өргөө” кино театрт “Миний амьдралын дурсамж”, “Аминаас илүү амь”, “Миний дүрсгүй найз охин” “Цунами” зэрэг кинонууд үнэ төлбөргүй гарч эхлээд байна.
М.Дөл