Шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг угтаж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд шилдэг бичлэгийн уралдааныг энэ сарын 15-наас ирэх долдугаар сарын 1-ны хооронд зарласан байна. Уралдааны зорилго нь  85 жилийн ойн хүрээнд автотээврийн салбарын  бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх, авто тээврийн болон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг иргэдэд сурталчлах, замын хөдөлгөөний соёлыг таниулах,  жолооч тээвэрчдийн алдрыг өргөхөд чиглэжээ. Нөгөөтэйгүүр, тус салбарт тулгамдаж байгаа асуудлыг гярхай харж, асуудал дэвшүүлсэн нийтлэл, сурвалжлага, ярилцлага, тэмдэглэл зэрэг сэтгүүл зүйн бүх төрлийн алинаар нь ч бүтээлээ туурвиж болохыг зохион байгуулагчид онцолж байна.

Уралдаанд оролцсон сэтгүүлчид бүтээлээ ирэх долдугаар сарын 1-нээс өмнө Замын цагдаагийн газрын 105 тоот өрөөнд хүргэж өгөх аж. Тэргүн байр эзэлсэн байгууллагад 500 мянган төгрөг, хоёрдугаар байрт 350 мянган төгрөг, гуравдугаар байрт 250 мянган төгрөгөөр  урамшуулна. Харин сэтгүүлч бүтээлээрээ тэргүүн байр эзэлбэл 300 мянган төгрөг, хоёрдугаар байрт 250 мянган төгрөг, гуравдугаар байрт 200 мянган төгрөг, тусгай байрт гурван хүн шалгаруулж тус бүр 100 мянган төгрөгөөр урамшуулах ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж