БЗД хог боловсруулах үйлдвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2013.12.11-нд нийтлэгдсэн

БЗД хог боловсруулах үйлдвэртэй болно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар  Японы  Кокүсай Когёог /Kokusai Kogyo/ компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Орлогч дарга Т.Батцогт, С.Гантулга, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Кокүсай Когёог компанийн Гадаад үйл ажиллагааны газрын Хотын орчны хэлтсийн дарга Коно Ичиро, мэргэжилтэн Кикүчи Коосүкэ болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уг гэрээг үзэглэснээр Баянзүрх дүүрэгт анхны хог боловсруулах, шатаах үйлдвэр бий болох боломж бүрдэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий уг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар  орчны бохирдол, хог ангилан ялгалт зэрэг олон асуудлыг шийдэх юм байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүч нийлүүлэх, иргэдийг ажлын байраар хангах нөхцөл бүрдэж байгааг албаныхан онцоллоо. 

Япон улсад шафт хэлбэрийн хийжүүлэлт бүхий шууд хайлуулах зуухтай үйлдвэр 40 байдаг бөгөөд сүүлийн 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.  Харин Кокүсай Когёог  компани нь 2005 оноос хойш Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэж Баянзүрх дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж