“Таван толгой”-н Х.Түмэнбаярыг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

“Таван толгой”-н Х.Түмэнбаярыг баривчиллаа

“Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаярт эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрөгч баасан гаригт АТГ-аас баривчилжээ. Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсныг албаны эх сурвалж баталж байна. Гэхдээ ямар үндэслэлээр баривчилсан нь тодорхойгүй байна.

Хамгийн сүүлд  хэвлэлд гарсан мэдээллээр түүнийг Эрдэнэс тавантолгой компанийн   тусгай зөвшөөрөл бүхий талбайд  хөрсний овоолгоо  байршуулж,  нүүрс олборлосон гэх асуудал байгаа аж. Түүнийг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн нь үүнтэй холбоотой гэх ч мэдээлэл  байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж