Алтны хуульд популизм хэрэгтэй юу?

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Алтны хуульд популизм хэрэгтэй юу?

УИХ-ын нэгдсэн чуулганаар хаалттай хэлэлцэгдэж буй Алтны тухай хууль гацаанд орчихоод байгаа. АН-ын бүлгийн зүгээс Түгээмэл тархацтай ашигт малт­мал, Алтны ил тод байд­лыг бүрдүүлэх тухай хуу­лийн төслийг Ашигт малтмалын тухай хуулиас салгаад, тусад нь баталъя гэсэн саналтай байгаа бол МАН-ын бүлгийн тухайд, эсрэг байр суурьтай байгаа. Бусад орны жиш­гийг харахад элс хайрга­тай холбоотой асуудлууд Ашигт малтмалын хууль­даа байдаггүй, алт, мөн­гө, үнэт металлыг хадга­лах, худалдаалах асуу­дал нь ч тусдаа хуулиар зохицуулагдсан байдаг гэдгийг АН-ын бүлгийнхэн хэлж байгаа юм.

Үүнээс гадна алтны роялти татварын хувь хэмжээн дээр намын бүлгүүд санал зөрөлдөж байна. Хөрш орнуудын жишгийг харахад, БНХАУ-ын хувьд, алтны татвар нь хоёр хувь байдаг бол ОХУ-ынх дөрвөн хувьтай байдаг аж. Гэтэл манайд энэ төрлийн татвар арван хувь. Иймээс Монголын алт гадагшаа урссаар байгаа бөгөөд энэ урсгалыг сааруулах, болж үзвэл зогсоохын тулд Монголбанкинд тушаасан алтанд 2.5 хувийн роялти татвар ногдуулахаар АН-ын бүлгээс санал гаргаад байгаа. Харин МАН-ын бүлэг энэ татварыг 5 хувиас буулгахгүй гэсэн байр сууринаасаа ухрахгүй байна. Тэдний энэ шийдвэрийг намынхаа болон хувийн эрх ашгаа дээдэлсэн популист үйлдэл гэж эрх баригчид буруушааж байгаа юм. Энэ талаар “Монгол Улс үнэ цэнэ­тэй байж ядуурлаас гар­на. Үнэ цэнэтэй байхын тулд газар доорхи  эрдэ­нээ өөрийнхөө авдарт хадгалж, түүгээрээ дам­жуулан  валютын нөөцөө нэмэгдүүлдэг  байх ёстой. Ингэж байж хөгжлийн тухай ярина” хэмээн АН-ын бүлгийн дарга байр сууриа илэрхийлжээ. 

Д.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж