
Уг гэрээг үзэглэснээр Баянзүрх дүүрэгт анхны хог боловсруулах, шатаах үйлдвэр бий болох боломж той бүрдэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий уг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар орчны бохирдол, хог ангилан ялгалт зэрэг олон асуудлыг шийдэх юм байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүч нийлүүлэх, иргэдийг ажлын байраар хангах нөхцөл бүрдэж байгааг албаны эх сурвалж онцолсон.
Дашрамд дурдахад, Япон улсад шафт хэлбэрийн хийжүүлэлт бүхий шууд хайлуулах зуухтай үйлдвэр 40 байдаг бөгөөд сүүлийн 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Харин Кокүсай Когёог компани нь 2005 оноос хойш Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм .
Г.ДАРЬ