Дж.Вердийн “Риголетта” дуурь тайзнаа эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Дж.Вердийн “Риголетта” дуурь тайзнаа эгшиглэнэ

Суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий “Риголетта” дуурь ирэх бямба гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилах гэж байна. В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэсэн энэхүү дуурь нь 1851 оны гуравдугаар сарын 11-нд Венецед тоглож байжээ. Харин манай тайзнаа 1987 оны нэгдүгээр сарын 10-нд тогложээ. Энэ удаагийн “Риголетта” дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдан симфони найрал хөгжимчид тоглоно. Харин Риголетто /Ордны алиа салбадай/ баритон А.Сайнбаяр, Мантуанский /герцог/ тенор Ч.Түмэндэмбэрэл, Джильда- /Риголеттогийн охин/ сопрано Н.Туяа, Спарафучилле, /хөлсний алуурч/ басс Б.Алтанхуяг, Маддалена, /түүний дүү/ меццо-сопрано Ц.Ариунаа, Джиованна /Джильдагийн зарц/ меццо-сопрано Д.Долгормаа, Монтероне гүн басс Э.Бумхүү, Марулло баритон М.Болд, Борса тенор Г.Шижирболд, Чепрано гүн басс Ч.Чинзориг, Офицерууд С.Баянбилэг, Р.Батболд, Паж Ш.Наранчимэг нар тус тус тоглох юм байна. Энэхүү гайхалтай дуурийг үзэх тасалбарын үнэ 8000 төгрөг.

М.Дөл 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж