Баянзvрх дүүрэг тєр захиргааны нэгдсэн байртай болно

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Баянзvрх дүүрэг тєр захиргааны нэгдсэн байртай болно

Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь төр
захиргааны нэгдсэн байр байдаггүйгээс дүүргийн Газрын алба, Боловсролын
хэлтэс, Биеийн тамир спортын хороо нь ерөнхий боловсролын 55 дугаар
сургуульд, Бүртгэл мэдээллийн тасаг 13 дугаар хорооны єрхийн эмнэлэг
байрлаж байсан байранд, Мэргэжлийн хяналтын хэлтэс нь Эрүүл мэндийн
хvрээлэнгийн байранд байрлаж байсан. Иймээс иргэд тєрийн үйлчилгээ
авахад хүндрэлтэй байсан. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
дүгнэлтээр цаашид тєрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломжгүй, єрєє
тасалгаануудын нийт хэмжээ нь ажиллах нєхцєл хангахгүй болохыг
тогтоосон байна. Тиймээс ЗДТГ-ын байрыг буулгаж, суурин дээр нь
дүүргийн тєр, захиргааны дєрвєн давхар байр барихаар зураг тєсвийн
ажлыг гүйцэтгүүлж байна. Шаардагдах хєрєнгийн эх үүсвэрийг дотоод нєєц
бололцооноос гаргах, эргэн тєлєгдєх нєхцєлтэй зээл авах, байгууллага,
иргэд, аж ахуйн нэгжийн хандив болон хамтын ажиллагаатай улс, хот,
дүүргийн дэмжлэг туслалцааг авахаар төлөвлөжээ.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж