Мал тооллогод онлайн систем ашиглана

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Мал тооллогод онлайн систем ашиглана

Өвлийн идэшний улирал өнгөрөнгүүт жил бүрийн арванхоёрдугаар сарын дундаас мал тооллогын ажил өрнөдөг.  Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаа юм байна. Мал тооллогыг энэ сарын 15-наас эхлүүлж арав хоногийн дотор аймаг, нийслэл, сум, баг, дүүрэгт мал бүхий өрхийн болон аж ахуйн нэгж, байгууллагын тэжээвэр амьтны тоог тоолж дуусах юм байна. Тооллогын мэдээллийг сум, багаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэснээр дүн мэдээг шуурхай гаргах аж.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж